Утас: (976)-70002578, 88112518, 99998547, Имэйл: [email protected]
background

Танилцуулга

Дэлхий дээрх хамгийн том сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа нь биднийг урамшуулах зорилго юм. Энэ нь бидний сэтгэлгээг урамшуулж, бидний үйлдлийг удирддаг.

Өндөрхаан трейд ХХК нь 2001 оноос аялал жуулчлал, гадаад, дотоод  худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Байгаль орчны үнэлгээ, байгаль орчны суурь судалгаа, хяналт мониторинг хийх тусгай зөвшөөрөлтэйгээр 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж  байна.

Манай компани нь уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт байгаль орчны мэргэжлийн зөвлөх үйлчилгээг хүргэж байна. Бид харилцагч байгууллагынхаа хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаанд урьдчилсан зураг төслөөс ТЭЗҮ боловсруулах үе шатнаас эхлэн төслийн бүтээн байгуулалт, ашиглалтын үе шат хүртэлх хугацаанд дараах үйлчилгээг дотоодын болон олон улсын хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн хүргэдэг. Бидний үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:  

  1. Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ
  2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
  3. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (Байгаль хамгаалах төлөвлөгөө ба Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр)
  4. Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ, менежмент
  5. Хог хаягдлын менежмент


Дараах үндсэн чиглэлээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийнэ

  1. Уул уурхай
  2. Дэд бүтэц
  3. Үйлчилгээ    
  4. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл


Шинжээчдийн баг

Өндөрхаан трейд ХХК нь үндсэн 10 ажилтантай, гэрээт 15 судлаачидтай хамтран ажилладаг. Компанийн үндсэн ажилчид нь биологич, экологич, газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн, гидрогеологич, химич, ургамал судлаач, байгаль орчны инженер,  байгаль орчин хяналт үнэлгээний чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 2-оос 35 хүртэл жил ажилласан туршлагатай. Гэрээт судлаачид нь Монгол улсад нэр хүнд бүхий тухайн салбарынхаа Профессор, Доктор, Магистрын зэрэгтэй туршлагатай зөвлөхүүд байдаг.