Утас: (976)-70002578, 88112518, 99998547, Имэйл: info@undurkhaan.mn
background

Хог хаягдлын менежмент

Аливаа төслийн бүтээн байгуулалт болон үйл ажиллагааны үе шатанд хог хаягдлыг зайлуулах менежментийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлснээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Хог хаягдлын менежментийн хүрээнд дараах асуудлуудыг бүрэн тусгаж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.

Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулахдаа дараах зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:

Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах: Хог хаягдлын тухай хуулийн 4-р  зүйлд хог хаягдал бага үүсгэдэг, үр ашигтай, удаан хугацаанд ашиглах боломжтой бүтээгдэхүүн хэрэглэх болон хог хаягдалгүй эсхүл хамгийн бага хэмжээгээр үүсгэдэг технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж заажээ. Энэ хэсгийг менежментийн хөтөлбөрт түлхүү анхаарч, ажилчдын хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх,  хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах хувилбаруудыг тогтоох; Ажилтан, ажиллагсдын үүрэг, хариуцлагыг зөв хуваарилах;

Сэргээн ашиглах, энерги гарган авах: Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх, эсхүл нэрэх, цэвэрлэх, сэргээх зэрэг аргаар анхны хэлбэрт оруулж, ашиглахыг хэлнэ. Жишээ нь хүнсний болон ногоон ургамлын хаягдлыг ашиглан бордоо, биогаз, энерги гаргах хувилбар технологийг нэвтрүүлж ажиллах зэрэг юм.

Дахин боловсруулах:  Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж нөөц болгон ашиглах, хог хаягдлаас шинэ бүтээгдэхүүн гарган авах гэсэн зорилгыг хоёрдох зорилго болгон ажиллаж, энэ талын үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт нийлүүлэх 2-догч түүхий эд болгон нийлүүлэх

Устгах: Дээрх хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, сэргээн ашиглаад үлдсэн хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр газарт булшлах, мөн зориулалтын байгууламжид шатааж устгах.