Утас: (976)-70002578, 88112518, 99998547, Имэйл: [email protected]
background

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах,түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал,хугацааг тодорхойлохыг орчны хяналт шинжилгээний хөтөлбөр хэлнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг тодорхой хугацааны давтамжтай хянах, тайлагнах, бууруулах, арилгах арга хэмжээ авах хөтөлбөр боловсруулахад оршино.

Төслөөс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон төслийн үйл ажиллагаанд дараах ач холбогдолтой.

1. Байнгын хяналт шинжилгээ хийснээр төслөөс орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг эрт үед нь илрүүлэх

2. Тухайн илрүүлсэн сөрөг нөлөөллийг үндэслэн тодорхой цаг хугацааны дотор байгаль хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах

3. Хяналт шинжилгээний хөтөлбөрийг тогтмол хийлгэн төр захиргааны байгууллагууд болон төсөл хэрэгжих орон нутгийн оршин суугч, иргэдэд танилцуулж байх нь төслийн цаашид тогтмол хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх юм.