Утас: (976)-70002578, 88112518, 99998547, Имэйл: [email protected]
background

Химийн бодис ба эрсдлийн үнэлгээ, менежмент

“Химийн хорт болон аюултай бодис” гэх нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.

  • “Химийн хорт бодис“ гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;
  •  “Химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

Эрсдэлийн үнэлгээ – гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг судлан тогтоож, үнэлгээ өгөх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар авах арга хэмжээг тодорхойлохыг хэлнэ.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 17.1-д зааснаар Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх, хадгалах, ашиглах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн бодисын эрсдэлийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу заавал хийлгэнэ. Мөн хуулийн 17.2-т зааснаар Эрсдэлийн үнэлгээнд тухайн химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын шинж чанар, болзошгүй эрсдлийг судлан тодорхойлох, түүнээс сэргийлэх арга хэмжээ болон хаягдлыг хоргүйжүүлэн устгах асуудлыг тусгана.

Эрсдэлийн үнэлгээг Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд, Эрүү Мэндийн сайд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-50/378/565 тоот хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт ба аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу боловсруулахаас гадна нийлүүлэлт /Худалдах-худалдан авах гэрээгээр зохицуулагдах харилцаа/, тээвэрлэлт /Ачаа тээвэрлэлтийн гэрээгээр зохицуулагдах харилцаа/, хадгалалт /MNS 6458:2014 стандартын шаардлагыг хангаж байга эсэхийг тодруулна/, ашиглалт /тоо хэмжээг нэр төрөл тус бүрээр гаргах/ устгалын талаар тодорхой оруулсан байна.

Тусгай зөвшөөрөл нь Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдана. Тусгай зөвшөөрлийн төрлүүд:

1. Озон задалдаг бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, ашиглах;

2. Тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх;

3. Тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах;

4. Стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах;

5. Байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх.